2020-08-13 11:581min00

ХӨСҮТ-д тусгаарлагдан, эмчлэгдэж байсан иргэн элэгний хатуурал, бөөрний хам шинжээр нас барлаа

hush

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-д тусгаарлалтад биеийн байдал нь хүнд байсан нэг иргэн нас барсан тухай мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ “ХӨСҮТ-д элэгний хатуурал, элэг бөөрний хам шинжийн дутагдалтай хүн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа тухай мэдээлсэн. Тус өвчтөн өнгөрсөн шөнө нас барлаа. Халдвартад 11 хоног эмчлэгдсэн. Наймдугаар сарын нэгэнд Сөүл-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал маш хүнд ирсэн. Энэ хүн коронавируст халдвараар бус элэгний хатуурал, элэг бөөрний хам шинж хавсарсан тохиолдлын улмаас нас барлаа. Дөрвөн удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй