БНХАУ-д төвтэй Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжлийн (Global Energy Interconnection development organization) байгууллагаас Ерөнхийлөгчийн Тамгын газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүс нутгийн цахилгаан эрчим хүч болон хийн хоолойн хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайханаар дамжуулан 30 мянган ширхэг амны хаалт илгээжээ. Тэдгээр амны хаалтыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян уг арга хэмжээний үеэр “Коронавирус(COVID-19)-ийн халдвар дэлхий даяар дэгдсэн энэ хүнд цаг үед Монгол Улсын иргэдийг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэг тустай хэрэг. Мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, нэн шаардлагатай амны хаалтыг хүлээлгэн өгч байгаа явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байна” гэв.

Ташрамд дурдахад, ДЭМБ-аас “Цар тахал болох коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нэн тэргүүний хамгийн энгийн хэрнээ чухал зүйлийн нэг нь амны хаалт хэрэглэх явдал” хэмээн анхааруулж байгаа юм.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн