Улсын хэмжээнд 2020 оны эхний 7 сарын байдлаар 44.3 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 599 (1.3хувь)-аар буурсан байна.
Амаржсан эхчүүдийн 32.7 мянга (73.7хувь) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 720 (2.2хувь)-гоор буурчээ.
Нийт амаржсан эхчүүдийн 148 (0.3хувь) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеэс 5 (3.5хувь)-гоор нэмэгдсэн байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 7 сард 19.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 6414 (24.7хувь)-аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 5461 (25.0хувь)-ээр, цусан суулгаар өвчлөгчид 1468 (52.5хувь)-өөр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 787 (30.4хувь)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Үндэсний статистикийн хороо