Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх замдаа жирэмсэн эх амаржиж, онгоцонд хоёр ихэр охин төрүүлсэн билээ.
Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд тэдний тусгаарлалтын хугацаа дууссанаар өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байна.
Онгоцонд мэндэлсэн ихэр охидод МИАТ ТӨХК-аас 18 нас хүртлээ тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрх өгч байгаа юм.
Л.Баяр