Ковид-19 халдварт өвчлөлийн хоёр дахь давлагаа эхлэх магадлал өндөр байгаа энэ үед Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа өчигдөр ХӨСҮТ-д ажиллалаа.
Тэрээр энэ үеэр ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн засвар дууссанаар КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө 60-аар нэмэгдэнэ. Түүнчлэн тус төвийн лабораториудыг шинэ барилгад төвлөрүүлснээр тусгаарлах өрөө 66-аар нэмэгдэнэ гэсэн юм.
ХӨСҮТ-ийн лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэхийн тулд шаардлагатай нэмэлт хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд тусгуулснаар ирэх аравдугаар сард тус барилга ашиглалтад орно.
Түүнчлэн шинээр нэмэгдэж буй тусгаарлах өрөө бүрт ариун цэврийн өрөө гаргах, агааржуулалтын системийг бүрэн ажиллуулах болон эмнэлгийн ажилтан, албан хаагчдын сахилга хариуцлагыг чангатгах талаар үүрэг, чиглэл өглөө.
ЭМЯ