2020-08-12 15:411min00

Сайншандаас Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

zam

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг 2020 оны долдугаар сарын 26-ны өдөр үeрийн усны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон билээ.

Уг замыг засварлах ажил хийгдэж байх хугацаанд тээврийн хэрэгслүүд түр замаар тухайн чиглэлд зорчиж байсан боловч наймдугаар сарын 12-нд орсон борооны улмаас түр зам үерийн усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна.

Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн тухайн чиглэлд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.