Э.Оюунболдын нэхэмжлэлийн дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хурал наадмын дараа буюу 2020.07.21-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн юм.
Тодруулбал, Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хорооны наймдугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэргийн “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “Барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэсэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн юм.
Тэгвэл Э.Оюунболд Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын Дээд шүүхэд ханджээ. Аварга Э.Оюунболдын магадлал хоёр хоногийн өмнө (2020.08.10) албажиж гарсан байна.
1 comment
Зөв. 2009-2019 оны олон улсын сэргээшийн байгууллагаас ирсэн бөхчүүдийн допингны хариуг ил зарлах хэрэгтэй.