Монгол улсын Ардын багш, Гавьяат тамирчин, өсөх идэр начин, “Москва-1980” олимпийн наадмын жүдо бөхийн анхны мөнгөн медальт, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч агсан Цэндийн Дамдингийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг түүний төрсөн нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвд байгуулахаар төлөвлөж байна.

Ц.Дамдин багшийн гэр бүлээс санаачилсан уг төслийг Баян-Адарга сумын удирдлагууд дэмжиж, алдарт тамирчин, олимпын зүтгэлтний дурсгалын хөшөөг босгохоор хамтран ажиллаж байна.

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ нь эх орныхоо нэр хүндийг олимп, дэлхийн тавцнаа мандуулсан суут тамирчин, олимпизмийн нэрт зүтгэлтэн Ц.Дамдин багшийн дурсгалыг мөнхжүүлэх их үйлсэд нэгдэж, энэхүү сайхан үйл хэрэгт хандив өргөх аяныг зарлаж байна.

Спорт-олимпизмийн төлөө хамтран ажилладаг байгууллага, спорт холбоод, компани, хувь хүмүүсийг уг аянд нэгдэхийг уриалж байна.

 

 

САЙН ҮЙЛ БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Хандив өргөх данс:

Хаан Банк – 5031304122 /Пунцагийн Алимаа (Гэргий)/

Холбогдох утас – 99252688

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн