Өнөөдрийн байдлаар 55 улсаас 12 мянган иргэн эх орондоо ирэх хүсэлт тавьсан, энэ сард 4000 иргэнээ татан авна

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдээлэхдээ Монгол Улс нийт 17211 иргэнээ гадаадаас татан аваад байна. Энэ сард агаарын болон авто замын боомтоор 4000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөсөн.
Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буураагүй. Өнөөдрийн байдлаар 55 улсаас 12090 иргэн эх орондоо ирэх хүсэлт тавьсан” гэлээ.