Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас /2020.08.11/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга: УОК-оос энэ сарын 7-10-ны хооронд Алтанбулаг боомтоор иргэдээ татаж авах шийдвэрийг гаргасан.
Тус боомтоор 286 иргэнийг нэвтрүүлсэн. Тэдний 81 нь Монгол Улсын иргэн. Үлдсэн нь ОХУ-ын иргэд байсан. Тэд цөмөөрөө Монгол Улсад ажиллаж, амьдардаг ОХУ-ын иргэд, тэдний ар гэр болон сургуулийн багш, ажилчид юм.
Харин БНХАУ-аас буцах хүсэлтээ илэрхийлсэн 169 иргэн байна. Тэднийг ойрын хугацаанд авч ирнэ. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 18-ны өдөр татан авахаар төлөвлөж байна.