Увс аймагт хууль бусаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эд, махыг худалдан авсан, тарвага агнахыг завдсан зэрэг зөрчлийг илрүүлж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.
Хууль бусаар тарвага агнах, Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв, Малчин, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай, Наранбулаг сумдад хамтарсан хяналт шалгалт хийж байна.
Амьтны тухай хуулиар амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон. Хууль зөрчвөл хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжээр торгоно.
Экологи эдийн засгийн үнэлгээ:
Тарвага /эр/ 170 мянган төгрөг
Тарвага /эм/ 200 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцно.