Өчигдөр /2020.08.10// Цагаан ордны гадна буун дуу гарчээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хурал хийж байсан ба АНУ-ын хамгаалалтын албаныхан Ерөнхийлөгч Дональд Трампыг хэвлэлийн бага хурлаас нь гаргасан байна. Энэ явдлаас хэдэн минутын дараа Трамп эргэж ирээд хэвлэлийн хурлыг үргэлжлүүлсэн байна.
Цагаан ордны ойролцоо хамгаалалтынхан хэн нэгэн сэжигтнийг буудаж шархдуулаад эмнэлэгт хүргэсэн тухай Трамп ярьжээ. Сэтгүүлчид Ерөнхийлөгчөөс таныг хаашаа аваачсан бэ гэхэд “Зууван танхимд. Би ч гайхлаа. Та нар ч гайхсан байх. Ер бусын хэрэг байлаа. Манай Аюулгүйн албаныхан мэргэжлийн хүмүүс, маш сайн ажиллалаа” гэжээ.