Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:06 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх суудалд газардаад байна.
Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй уг нислэгээр 250 монгол иргэн эх орондоо ирж байна.
Прага-Улаанбаатарын чиглэлээр ирсэн дээрх иргэдийг “Наранбулаг”, “Майсон”, “Холидей”, “Хавана” зочид буудлууд, “Багабаян” энхийн төлөө цогцолбор, “Синдүра-Мед” эмнэлэгт тусгаарлах ажээ.
Л.Баяр