Ховд аймагт айлын гэрт хулгай орж олон тооны бууны сум, мөнгөн аяга алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус аймгийн Чандмань сумын иргэн Б-ын гэрийн цоожийг эвдэлж гэрт нь орж гурван ширхэг мөнгөн аяга, хуучны хөөрөг, ТОЗ-8 маркийн бууны 50 ширхэг сум болон таван шил архи хулгайлж хэргийн газраас оргон зайлсан байна. Энэхүү хэргийг Ховд аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа ба уг хэрэгт Ховд аймгийн харьяат 25 настай эрэгтэйг холбогдуулан саатуулсан байна.