Эрдэмтэд агаараар ковид-19 халдвар дамжихаас сэргийлэхийн тулд агаар цэвэршүүлэгчийг хэрэглэх нь үр дүнтэй гэжээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн эргэн тойронд хийгдсэн тандалт судалгааг тоймлосныг хүргэж байна.

-АНУ-ын Сиракусын их сургуулийн эрдэмтэд сургуулийг дахин нээхтэй холбоотой дотоод орчны агаараар халдвар дамжихаас сэргийлэхийн тулд HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчийг хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж зөвлөжээ.

-БНХАУ-ын 2019 оны 12-р сарын 19-нөөс 3-р сарын 6-ыг хүртэл хурдны галт тэргээр зорчсон өгүүлэмжтэй 2,334 өвчтний ойрын хавьтал 72,093 /0–8 цаг зорчсон/ мэдээллийг үндэслэн тооцоолжээ. Галт тэргээр зорчигчдын дунд коронавирус дамжих эрсдэл өндөр боловч зорчих хугацаа болон суудлын байршил зэргээс шалтгаалан ялгаатай байна. Суудал хоорондын зайг ихэсгэх, зорчигчийн нягтралыг бууруулах, амны хаалт зүүх нь чухал гэжээ.

-Швед, Германы эрдэмтэд 18 цагийн дотор коронавирусийн саармагжуулагч эсрэг биеийг өндөр зэрэглэлийн био-аюулгүйн зэрэглэл шаардахгүйгээр тодорхойлох боломжтой тестийг бүтээжээ. Өмнө нь уг шинжилгээг хийхэд багадаа 2-3 өдөр шаардлагатай байжээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн