Ковид -19 вирусийн тандалт судалгааны тойм-35-ыг эрүүл мэндийн яам хүргэж байна.
-Калифорнийн их сургуулийн судлаачид АНУ-ын мужуудад орлогын түвшнээс шалтгаалж хүн хоорондын зайг хэрхэн барьж байгаа талаар судалгаа хийжээ. Судалгааны дүнгээр амьдралын чадавх сайтай хүмүүс цар тахлын үед гадуур явах нь багасахаас гадна хоорондоо зайнаас харьцаж байжээ. Харин амьдралын чадавх султай хүмүүс гадуур их явж, хүн хоорондын зайг баримтлахгүй байгааг тогтоожээ.
-АНУ-ын McGill-ийн их сургуулийн судалгаагаар цахим сүлжээгээр коронавирусийн талаарх мэдээлэл авдаг хүмүүс уламжлалт мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авдаг хүмүүстэй харьцуулахад худал ташаа зүйлийг илүү ихээр авдаг гэжээ. Түүнчлэн уламжлалт мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авдаг хүмүүс нийгмийн эрүүл мэндийн зөвлөмжүүдийг илүү сайн дагаж мөрддөг гэж дүгнэжээ.
-АНУ-ын Айвогийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд амны хаалтыг бүх нийтээр 3 долоо хоногийн туршид зүүхэд халдварын тархалтын түвшинг 2%-иар бууруулж байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл 230,000-450,000 хүнийг халдвар авахаас сэргийлж чадсан гэжээ.
Л.Баяр