УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүрргийн Эрүүгийн хэргийн анхан шатны өнөөдөр шүүхэд эхэллээ.
Түүнийг шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилж байсан бөгөөд шүүгдэгч Б.Ундармаа өмнөх хоёр өмгөөлөгчөөс татгалзаж, шинээр өмгөөлөгч авсан байдаг.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна. Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа юм.