Ерөнхий сайд Ц.Намнансүрэнгийн амьдарч байсан “Гоожингийн өндөр”-ийг ойрын үед сэргээн засварлана

2020-08-07 16:131min1
2e00c5_45108122_1412305862237631_3131863295812698112_o_x974_20181029020809

Соёлын өвийн бүртгэл хамгаалалтад авах шаардлагатай нийт 41 барилга байгууламж бий. Шинээр хамгаалалтад авах барилгад Монгол Улсын Засгийн газар байрлаж байсан барилга, МУИС-ийн хичээлийн төв байр, Монголын орчин үеийн анхны зочид буудал зэрэг хэд хэдэн барилга байгууламжууд байна.

Харин нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай барилга байгууламжид Гэсэр сүмийн цогцолбор, Улаанбаатар хотын музей, Хүүхдийн урлан бүтээх төв, Дамбадаржаалин  хийд болон Ерөнхий сайд Ц.Намнансүрэнгийн амьдарч байсан “Гоожингийн өндөр” орж байгаа юм.

Гоожингийн өндөр

Цаашид үйл ажиллагааг сайжруулж, хадгалалт, хамгаалалтыг хангаж ажиллах шаардлагатай байгууламжид Гандантэгчинлэн хийдийн цогцолбор, Дарь-Эхийн сүм, хоёр чулуун багана, гол сүм орж байна. Хамгаалалтаас хасах шаардлагатай барилга, байгууламжид Жуковын гэр музей, Бэтүб хийд, Түвдэнпэлжээлин хийд барилгууд байна.

Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламжийг аялал жуулчлалын зориулалтаар хөгжүүлэх зорилгоор “Их тэнгэрийн ам-Зайсан” аялал, “Гандантэгчилэн-төв шуудан”, Улаанбаатар хотын зүүн хэсгийн аялал, “Дамбадаржаалин-Дашчойлон” зэрэг дөрвөн хэсэгт аялал зохион байгуулахаар төлөвлөжээ.

1 сэтгэгдэлтэй

  • irgen,

    2020-08-08 19:27 at 19:27

    araich dee ye yeiin soeliin said nar gej archaagui ajilgui umnuud…mongold yldeed baih tyyh dursgaltai bairuud hed bilee..?, ganz baishing estoi zemziitel zasaj bolno doo tyyhen helberiiig ni oorchlohgui gadniihanaas jishee avaach chaddaggui um bol !!!, chadya gej ch boddoggui har amia, huviin ashig sonirholoo l boddog ulsuud…

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй