Оросын гастроэнтерологич, хоол судлаач, анагаахын шинжлэх ухааны дэд доктор Ирина Бережная хоолыг тосонд хуурах нь яагаад аюултай, үүнийг юугаар орлож болохыг ярилаа.
Мэргэжилтний хэлснээр цөцгийн тосыг хоол хуурахад ашиглах нь аюултай байж болзошгүй гэнэ.
Харин хоолыг хуурай хайруулын тавганд шарах, эсвэл грилль ашиглах нь илүү ашигтай. Бүр тос хэрэглэмээр байвал гахайн тосонд шарах нь зөв гэжээ.
“Цөцгийн тосыг шинээр нь, тодорхой хэмжээгээр хэрэглэхэд ямар ч аюулгүй. Харин хоол хуурахад ашиглах хэрэггүй. Энэ бүтээгдэхүүнийг 70 градусаас дээш халаахад хүний биел хортой чөлөөт радикалууд ялгарч, удаан хэрэглэвэл хавдрын өвчлөл ч үүсгэж болзошгүй” хэмээн эмч анхааруулсан байна.
www.kp.ru
1 comment
tsotsgiin tos bol eko ghdee hool hairah zoriulaltgyi l d ghdee urgamliin tos byh savlaj gadnaas avchirsan byh l tos hor shyy dee