Хятадад хачигт хазуулснаас болж дамждаг бас нэгэн вирус гарчээ. Global Times-ын мэдээлснээр уг вирусээр 60 гаруй хүн халдварлаж, дор хаяж 7 нь өвчний улмаас нас барсан байна.
БНХАУ-ын зүүн хэсгийн Зяньсу мужид энэ оны эхний хагаст 37 хүн SFTS Virus вирусээр халдварласан аж. Сүүлд нь халдвар Аньхой мужид хүрч, 23 хүн халдвар авчээ.
Халдвар авсан нэг хүний хэлснээр халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн гэнэ. Эмч нар мөн цусан дахь лейкоцит, тромобцитуудын түвшин буурч байгааг анзаарсан байна.
SFTS Virus нь тийм ч шинэ биш юм. 2011 онд Хятадад Bunyavirales-ийн ангилалд хамаарах өдөөгч ялган авсан аж. Вирусологичид энэ вирусийг хачигнаас хүнд, хүнээс хүнд цусаар юм уу салст бүрхүүлээр дамжин халдварладаг гэж таамаглаж байна.
Эх сурвалж: Mignews.ru Марта
1 comment
yun bas neg shine virus gej….hachig chin hamgiin ayultai haldvartai virustai amtan….yhne esvel tahir dutuu bolno nasaaraa, emchilgee az baival shuud medengyytee emchilvel neg avragdana, …bolgoomjtoi baizgaa, hood ih yavah durtai ulsuud