Цар тахлын улмаар нээлт нь хэд хэдэн удаа хойшлоод буй “Мулан” уран сайхны киног “Дисней” компани онлайн хэлбэрээр нээхээр болжээ. Тодруулбал, ирэх сард өөрийн Disney+ стриминг платформоо ашиглан “Мулан” киног нээх болсноо тус компанийн удирдлагууд өчигдөр зарлав.
“Дисней” компанийн хувьд шинэ бүтээлээ анх удаа кинотеатраас өөр платформ ашиглан нээхээр боллоо. Энэ удаа амжилттай байвал бусад уран бүтээлээ цаг үеийн байдлаас хамааран онлайн хэлбэрээр нээх аж.
“Мулан” киног есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн Disney+ стриминг сүлжээнд $29.99 үнээр тавих аж.