Монголбанк 2020 оны 7 дугаар сард 2.2 тонн, оны эхнээс өссөн дүнгээр нийт 13 тн үнэт металл худалдан авчээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.5 тонноор өссөн үзүүлэлт бөгөөд нийт худалдан авсан үнэт металлын 11.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
2020 оны 7 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 81.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 169 кг үнэт металл худалдан авсан байна. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 6 дугаар сард 167,504.44 төгрөг байлаа.