Алдартай, үйлчлүүлэгч ихтэй кофе шопууд захиалсан кофе бүрийн араас заавал стакантай усыг дагалдуулж өгдөг байна. Энэ нь эртнээс уламжлалтай бөгөөд, эртний хаан, хатад, сурвалжит хүмүүс кофе уусныхаа дараа станкантай усыг уудаг нь түүний ашигт байдалтай холбоотой юм. Ийнхүү бид та бүхэндээ кофе уусны дараа яагаад заавал стакантай ус уух хэрэгтэй болохыг танилцуулъя.
Эспрессо, Американо, Каппучино, Латте зэрэг амтат ундаануудыг кофены шошыг нунтаглаж, тусгай арга технологиор гаргаж авдаг. Хэдийгээр ийн бэлдсэн кофег уухад сэтгэлийг сэргээж, ажлын ядаргаа, стрессийг тайлдаг хэдий ч, тогтмол уух нь мэдрэлийн тогтолцоонд хүчтэйгээр нөлөөлдөг. Кофены шошыг каффейн хэмээх алкалойд бүрхдэг бөгөөд харин дотор хэсэгт мөн л өөр төрлийн алкалойд байдаг аж.
Харин түргэн уусдаг буюу нунтаг кофег үйлдвэрлэхдээ зөвхөн шошны дотор хэсгийн алкалойдыг хэрэглэдэг. Гаднах бүрхүүлийн алкалойд нь маш хүчтэй учир, түүнийг тайвшруулах эмний найрлаганд ашиглах нь бий. Хэрвээ та үнэхээр дээрх кофенуудыг уух тухай бодож байвал, тэдгээр кофенд 2 өөр төрлийн хүчтэй алкалойд ордог гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь таны сэтгэц, мэдрэлд хүчтэй нөлөөг үзүүлж болно.
Нэг алкалойд сайн, гэвч хоёр байвал илүү хүчтэй үйлчилнэ
Кофе уухад хоёр алкалоид бидний биед нэгэн зэрэг орж ирдэг. Хамгийн эхлээд каффейн үйлчилдэг бөгөөд ингэснээр нөгөө алкалойдын үйлчилгээг эрчимжүүлэх үүрэгтэй байна.
Кофе ууснаар 25 орчим минутын дараа кафейн бидний бөөр болон бусад эрхтэнд нөлөөлж, цусны эргэлтийг удаашруулж эхэлдэг. Хэрэв та нэг дор хоёр аяга экспрессо уувал урвуу үйл явцыг 2 дахин нэмэгдүүлсэн гэсэн үг юм. Энэ үед бөөрний үйл ажиллагаа эрчимжиж, биеэс шээсийг хөөж эхэлдэг.
Мөн үргэлж тус төрлийн кофег ууснаар цусны даралт ихсэх, бөөрний үйл ажиллагаа доголдож “теобром” үүсгэдэг байна.
Найруулдаг кофе биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Найруулдаг кофенд агуулагдах кафейны хэмжээ 10%-аас хэтэрдэггүй. Тиймээс энэ нь цэвэр кофеноос хүчгүй, сул амттай байх нь бий. Тиймээс ч кофены үндсэн үйлчилгээ болох сэргээх чанар нь бага байдаг. Бүхэл шөнийн турш унталгүйгээр, жолооны ард сууж тээвэрт явдаг хүмүүс тус кофег ууснаар 30 км орчим сэргэг явах боловч, дараагийн 20 минутаас эхлэн нойрмоглож, жолооны ард зүүрмэглэх нь бий.
Тиймээс энэ үед заавал кофе уух гэж яарахын оронд зүгээр л хүйтэн мөстэй ус, ундаа уухыг санал болгоё! Энэ нь найруулдаг кофеноос авч чадахгүй илүү их эрч хүчийг бэлэглэх болно.
Мөн найруулдаг кофенд каффейн хэмжээ маш бага тул өдөрт 2-3-ыг уухад таны биеийн эд эрхтэнд нөлөөлөхүйц хор уршгийг авчрахгүй. Харин бүхэл үрийн кофены хувьд асуудал өөрөөр яригдана.
Кофе уусны дараа яагаад заавал ус уух хэрэгтэй вэ?
Хэрэв та сайн чанарын бүхэл үрийн кофенд дуртай бол, үүнийг уусныхаа дараа заавал 1 стакан хүйтэн ус ууж байгаарай. Энэ нь каффейны таны биед үзүүлэх үйлчилгээг сааруулж, бөөр болон бусад эрхтэн нөлөөлөх уршгийг багасгадаг.
Эхэн үед кофе уусны дараа ус уух нь танд утгагүй, тэрчлэн төвөгтэй санагдаж болох ч, ингэснээр та эрүүл мэнддээ хор хөнөөлийг учруулахгүй.
Кофег устай хольж ууснаар каффейны хэмжээг бууруулж, даралтыг тогтворжуулдаг. Мөн кофеноос үүсэлтэй шүдний шарлалт үүсэхээс ч мөн хамгаалдаг юм. Ялангуяа цэвэр хар кофе уусны дараа шүд маш ихээр шарлаж, өнгөр тогтоодог.