Улаанбаатар- Шинэ Дели, Ханой чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өнөө өглөө газардлаа.
Уг нислэгээр Энэтхэг, Балба, Вьетнам улсаас нийт 165 иргэн эх орондоо ирэв. Энд 114 лам, бага насны хүүхэдтэй гэр бүл 12, жирэмсэн эмэгтэй 1, эрүүл мэндийн шалтгаантай 3 хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 35 хүн ирлээ.
Мөн өчигдөр орой Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр АНУ-аас 256 иргэн эх орондоо ирсэн. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа 2 дахь удаагийн тусгай үүргийн нислэг бөгөөд АНУ-аас ирсэн иргэдийг Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм”, “Зүчи” зочид буудлууд болон “Сэлбэ ресорт” амралтын газруудад тусгаарласан байна.