1990 оны сонинд коронавирусийн тухай “Бурхны зөгнөл” олджээ

2020-08-05 15:051min0
870x489_0x101_detail_crop_20200803134742_44963a9e_8bcea0d115e344a29e98382737badf3c453437debf53e9e1bc31d494075fcf05

Японы нэгэн сонины 30 жилийн өмнөх дугаараас уншигчид Ковид-19 цар тахлын зөгнөлийг олж илрүүлжээ. Тус сонины материалд 2020 онд вирус хүн төрөлхтний тал хувийг хамарна гэж мэдээлсэн аж.

Энэ бол Gifu Shimbun  сонины 1990 оны тавдугаар сарын 2-ны дугаар юм. “Бурхны зөгнөл” хэмээх сүртэй гарчигтай энэ нийтлэл дээр сэтгүүлч 30 жилийн дараа дэлхийн дулаарлаас болоод дэлхий дахиныг цар тахал нөмөрч, хүн төрөлхтний тал нь өртөнө гэжээ. Үүний зэрэгцээ озоны давхарга цоорсноор олон хүний дархлаа суларна гэсэн байна.

Хүмүүс хуучны энэ нийтлэлийг олон нийтийн сүлжээгээр цацаж, сэтгүүлчийг нь Нострадамустай зүйрлэж эхэлсэн аж. Дуулиан тарьсан энэ мэдээлэлтэй холбогдуулан өдөр тутмын энэ сонины редакци тухайн үедээ ДЭМБ-ын баримтан дээр тулгуурлан уг нийтлэлийг гаргасан гэж мэдэгджээ. Сэтгүүлчид Ковид-19 зэрэг цар тахалтай холбоотой тодорхой мэдээлэл энд байхгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн аж.

Гэсэн ч хуйвалдааны онолд дурлагчид сэтгүүлчдийн гарт “дээд хүч” орж, хүн төрөлхтөнд эртнээс дохио өгсөн гэж үзэж байна. Тэгвэл ДЭМБ-ын мэргэжилтнүүд иймэрхүү анхааруулга их гаргадаг гэсэн аж.

 

mir24.tv

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй