Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч байна

2020-08-05 12:10
shine

Боловсролын тухай хуульд зааснаар төрийн бус өмчийн ЕБС, цэцэрлэг байгуулах хүсэлтийг Нийслэлийн Боловролын газарт хүлээн авдаг. Тэгвэл энэ жилийн бүртгэл нь эхэлжээ.

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг наймдугаар сарын 3-12-ний хооронд хүлээн авч эхэлсэн байна.

Нийслэлд дотоодын хөрөнгө оруулалттай ЕБС, цэцэрлэг байгуулах хүсэлтэй бол Нийслэлийн Боловсролын газарт зохих материалаа бүрдүүлээд хандах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна.

Л.Баяр