Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр томилогдлоо. Тэрбээр эрүүл мэнд, нийгмийн бодлого, соёлын асуудлаар зөвлөж ажиллах бөгөөд өчигдөр ажилдаа оржээ.
С.Ламбаа Архангай аймаг ийн Өндөр-Улаан сум анд 1950 онд төрсөн. МУИС-ийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 1996-2000, 2004-2008, 2008-2012 онуудад гурван удаа сонгогдож байсан. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга,
Эрүүл мэндийн сайдаар 2008-2012, 2016 онд томилогдон ажилласан.
УИХ-ын даргын ахлах зөвлөх,
Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга гэх мэт хариуцлагатай албан тушаал хашиж байсан юм.