Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын хойно орших орон сууцны хороолол дундах авто замын газрын чөлөөлөлтийн ажил явагдаж байна.
НГЗБА-ны Газар чөлөөлөх хэлтсийн газар зохион байгуулагч Б.Батбаяр:”Шинэ үе-5″ СӨХ зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай хашиж, хашаа барьсан учраас газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлээд байна. Чөлөөлсөн газарт явган хүний зам тавьж, зам засвар тохьжилтийн ажил хийгдэнэ гэлээ.
Гэр хороололын нүүрний гудамж дагуух нарийн зам. Явган зорчигчтой зэрэгцэх авто машин, шинээр баригдах барилга, автомашин засварын үйлчилгээ, хаа дуртай газраа асгаж овоолсон шороо гээд эргэн тойронд аюултай нөхцөл байдал үүсчээ.
Оршин суугчдын хувьд явган хүний зам тавьж, энэ хавийг цэгцлэхийг дэмжиж байгаа ч буулгасан хашаагаа эргүүлээд барихыг хүсч байна. Нарантуул ОУХТ-ийг зорих архины хамааралтай хүмүүс орон сууцны хороолол уруу орж ирэн зундаа архидан согтуурч, байшингийн сүүдэрт унтаж, хог хаяж, бие засах, хоол гуйж, мөнгө төгрөг нэхэх, өвөлдөө орцонд унтах зэргээр оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэлээ.