Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын үед эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүргэж байна.
Үүнд:
-Хүүхэдтэйгээ хамт цагийг идэвхтэй өнгөрүүлэх
-Хүүхдэдээ COVID-19-ийн талаар тайлбарлаж өгөх, гар угаах, амны хаалт зүүх, зайнаас харилцахын ач -холбогдлын талаар таниулах
-Зөв ханиах, найтаах талаар зааж өгөх
-Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
-Энэ цаг үеийг боломж болгон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөх
-Найз нөхөдтэйгөө цахимаар харилцах боломж олгох
-Хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих
-Амьсгалын дасгал хийх, ном унших, хөгжим сонсох, дуу сурах, бүжиглэх зэрэг стрессээс сэргийлэх, даван -туулах аргыг зааж өгөх
-Хүүхдэд хэт их ачаалал, даалгавар өгөхгүй байх
-Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, эрт унтуулах хэрэгтэй.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам