Нийслэлийн дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарийг “УБДС” ТӨХК-аас танилцуулсан. Энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлаж буй юм. Энэ долоо хоногт буюу VIII/04-VIII/11-нд дараах байршлуудад халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар үйлчилгээ хийнэ.

Үүнд:

25-р эмийн сан, УБ палас, 10-р хороолол ДДТ-113, 114/төмөр замын арын хэсэг/
Техник импорт ХХК, Алтанзулын амины орон сууцууд, III эмнэлэг, нэгдүгээр хороолол орчим
Сувилахуйн сургууль, Тэмүүлэл, Сайханбулган хотхон, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Говь саун, IV хорооллын ДДТ-111,112, СОТ-3, III хорооллын эцэс орчим
БҮК-ийн салаа, Фада-гийн салаа, Нийслэлийн өргөө салаа орчмын хэрэглээний халуун усыг долоо хоногийн хугацаанд хязгаарлах юм.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн