УИХ-ын ээлжит сонгуульд 11 суудал авч, ялагдал хүлээсэн АН-ын удирдлагууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа. Одоогоор тус намын даргын үүргийг УИХ-ын гишүүн Ц.Туваан түр орлон гүйцэтгэж байгаа юм. Харин АН-ын дараагийн удирдлагууд хэн болох нь одоогоор тодорхойгүй байна.

Ямартай ч АН өнөөдөр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, Их хурлын тов гаргахаар болжээ. Мөн хурлаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг хэлэлцэх юм байна. Үндэсний бодлогын хорооны XVIII хурлаа 17.00 цагт МҮЭСТО-нд хийхээр товложээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн