Сүүлийн үед АНУ, Чех, Польш зэрэг улсуудаас ОХУ-д нислэгээр ирэх асуудлаар иргэд цөөнгүй хандаж байна. Үүнтэй холбогдуулан Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас дараах мэдээллийг хүргэж байна.

1. ОХУ – Англи, ОХУ – Турк, ОХУ – Танзани улсын хооронд хоёр талын нислэгээр зөвхөн эдгээр оронд байнгын оршин суух эрхтэй иргэд зорчих боломжтой юм байна. Тухайлбал, Англи Улсад байнга оршин суух эрхтэй Монгол Улсын иргэн ОХУ-д зөвхөн Англиас нислэгээр ирж болно. Харин Туркээр, Танзаниар дамжин ирэх боломжгүй.

2. ОХУ, Англи, Турк, Танзани улсын иргэд болон тухайн улсад байнга оршин суух эрх бүхий гуравдагч улсын иргэд зөвхөн аль улсад оршин суух эрх авсан тухайн улсаасаа нислэг үйлдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Англид байнга оршин суух эрхтэй манай улсын иргэн зөвхөн Англи улсаас ОХУ-р дамжих эрхтэй болно. Турк, Танзаниар дамжин ирэх боломжгүй юм.

 

Эх сурвалж: Ерөнхий консулын газар

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн