ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар “Монгол Контент” ХХК-тай хамтран, гэртээ хийх боломжтой, хөнгөн дасгалын шинэхэн контентийг бүтээжээ.
Шинэ төрлийн корона вирусын халдварт өвчин хэзээ намжих нь тодорхойгүй байгаа энэ үед хүүхдүүд гэрээс гарахгүй байснаар хөдөлгөөний дутагдалд орж, улмаар хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Түүнчлэн УОК-ийн шийдвэрээр цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх болсон тул хүүхдүүд бид өдөр бүр дасгалын дуугаа даган хийж, дархлаагаа дэмжих нь зайлшгүй шаардлагатай юм.
Бага насны хүүхдүүдэд зориулсан энэхүү контентийг даган хийж, дууны хэмнэлд тохируулан дасгал хийснээр хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ба хүүхдийн эрүүл мэнд, биеийн хөгжилд эерэгээр нөлөөлнө гэж бид үзэж байна. Энэ контентод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч мөн оролцсон бөгөөд бүх хүүхэд хамтдаа дасгал хийх боломжтойг харуулснаараа онцлогтой.
Хүүхдүүдээ! Бүгдээрээ гэртээ дасгалаа даган хийж биеэ чийрэгжүүлцгээе!
“ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар” нь цаашид ч Монголын хүүхэд багачуудын ирээдүйг дэмжин ажиллана.
ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Та бүхэн хүсвэл доорх холбоосоор тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломжтой.
FB хуудас: JICA Mongolia