Засгийн газрын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болсон билээ. Харин шинэ хичээлийн жилд нийслэлд найман сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй байгаа аж.
Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Энэ жил найман сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй гэсэн судалгаа гарсан. Бид судалгаагаа гуравдугаар сараас авч эхэлсэн. Найман сургууль дэргэдээ сургалтын зориулалтаар ашиглах байр судалсан. Энэ долоо хоногт ажлын хэсэг ажиллаж, сургуулийн дэргэдэх байрыг сургалтын зориулалтаар ашиглаж болох эсэхэд дүгнэлт гаргана” гэв.
Тодруулбал, Баянгол дүүргийн Сэтгэм сургууль, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 10 дугаар сургууль, 15 дугаар сургууль, 18 дугаар сургууль 115 дугаар сургууль, 118 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 120 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй аж.
1 comment
ingej baihaar hicheeliig oruulkvin deer yaj 3 eeljeer hicheellvvlhiim be ene koroono chn sain edgegvi tsar dahlan hetsvv baina shde.Yagaad gewel ervvl menddee anhaarsnan deer shde ervvl baiwal tegeed l bolloo doo