2022 оны Өвлийн олимп Хятадын нийслэл Бээжин хотод зохиогдоно. Олимпын тэмцээнүүд Бээжин хотоос гадна ойролцоох Жангжиакоу, Янчинь гэсэн гурван хотод зохиогдоно. Тэмцээн явагдах газруудын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу энэ оны сүүлээр бүрэн бэлэн болох юм байна.

Бүтээн байгуулалтын төслийн хүрээнд шинээр 22 спорт цогцолбор болон барилга байгууламж бүтээх төсөл хэрэгжүүлж байгаа юм. Энэ дундаас хөгжлийн бэрхшээлтэй тамирчны тэмцээн явагдах байрыг тэдний нөхцөл байдалд тохируулан тусгай аргаар архитектур болон интерьерыг гаргаж байгаа тухай онцолсон байна. Үүнээс гадна Янчинь хотын барилга байгууламжийн ажил бараг л дууссан тухай CCTV-ээс мэдээлжээ. Тодруулбал барилгын үйл явц 97 хувьтай явагдаж байна.

By updown

One thought on “Бээжин-2022 Өвлийн олимпын бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн