Удаан хурдаар шилжиж буй усархаг аадар бороо Улаан тэнгисийн өмнөд төгсгөл болон Иемен улсын баруун хэсгийг хамарсан өргөн цар хүрээ бүхий үерийн гамшиг дагуулаад байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эхэлсэн усархаг борооны улмаас үерийн гамшиг болж, одоогийн байдлаар 14 хүн нас барсан гэж албаны байгууллагаас мэдээлсэн байна. Иемен улсын Ходейда аймгийн баруун хэсэг уг үерт хамгийн хүнд нэрвэгдсэн ба нийт 3 дүүрэгт 35 гаруй айл өрхийн барилга байшин сүйдэж, 13 хүн нас барсан байна.

Дайнд нэрвэгдсэн Иемен улсын өмнөд хэсэгт 33,000 хүн үерийн улмаас хуаранд тусгаарлагдан амьдарч байгаа бөгөөд хувийн эд зүйлс, майхан зэргийг усанд урсгаж алдаад зогсоогүй уг байгалийн гамшигт үзэгдэл тариалангийн талбай болон тог цахилгааны шугамыг сүйтгэсэн гэдгийг олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс мэдэгдсэн юм.

Энэхүү үерийн гамшиг тус улсын нийслэл Санаа хотыг ч дайрсан бөгөөд түүхийн дурсгалт Шибам хот дахь шавраар барьсан 90 гаруй байшинд их хэмжээний хохирол учруулсан аж. Тус улсад борооны улирал тавдугаар сараас есдүгээр сарын хооронд тохиодог ч энэ жил аадар бороо урьд өмнө нь орж байгаагүй их хэмжээтэй орсоор байгаа юм.

Эх сурвалж: Aljazeera news agency

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн