Коронавирусийн цар тахлын улмаас эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг даван туулах чиглэлд Засгийн газраас хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Үүний нэг бол хүүхэд бүрт сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг нэмсэн юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан Засгийн газрын шийдвэрийн дагуу хүүхэд бүр сар бүр 100 мянган төгрөг авч байгаа. Тус хөтөлбөр ирэх аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
Өнгөрсөн сард 1.191 мянга гаруй хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдсан байна. Эдгээр хүүхдэд нийт 116 тэрбум 278 сая орчим төгрөг олгоод байгаа аж.
Өмнө нь хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгдөг айх үед хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүрдүүлэх материал болон босго оноо өндөр байсан. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сараас Засгийн газрын шийдвэрийн дагуу яаралтай олгох болсон учраас хөтөлбөрт хамрагдах иргэдэд хүнд шалгуур тавиагүй гэнэ. Тодруулбал, хүүхдийн мөнгөнд хамрагдахыг хүссэн өргөдөл, хүүхдийн гэрчилгээтэй байхад тус хөтөлбөрт хамрагдах боломжтой болжээ. Тиймээс хүүхдийн мөнгө авдаг иргэдийн тоо өссөн байна.
Хүүхдийн мөнгийг буцаад хэвийн олгож эхлэхэд хүсэлт гарган одоо авч байгаа иргэдийн хүүхдүүд хасагдахгүй юм байна. Засгийн газраас 0-18 насны бүх хүүхдэд мөнгө олгоно гэсэн учраас хүсэлт гаргасан хүүхэд бүр цаашид үргэлжлүүлэн 20 мянган төгрөгөө авах нь ээ.
1 comment
ОДООГООР ДАНСАНД ОРООГҮЙ ХҮЛЭЭГДЭЖ Л БАЙНА. БӨӨН ЧИРЭГДЭЛ. ХАН БАНК ГЭЖ ХҮНД СУРТАЛТАЙ БАНКНААС БОЛООД ДАНС НЭЭЖ ӨГӨХГҮЙ МАШ ИХ ХУГАЦАА АЛДАВ6 ЭНЭ БАНКНЫТ ХЭРЭГ БАЙГАА ЮМ УУ?