Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр 22:50 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүний 21 нь Себү арлаас ирж байна.
Үүнд:
хөгжлийн бэрхшээл 4,
өндөр настан-асран хамгаалагчтай 38,
эрүүл мэндийн шалтгаантай 49,
бага насны хүүхэдтэй гэр бүл 74,
жирэмсэн 18,
бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 60 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн Онцгой Жаргалант сувилал болон Мөнххустай, Налгар, Алтай, Орентал зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.