Сэнтий зочид буудалд тусгаарлалтад байрласан нийт 84 иргэний хоол, хүнсийг бэлтгэн нийлүүлэх Хангалуун трейд ХХК-ийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Сэнтий” зочид буудлын тусгаарлалтад байгаа иргэдийн хоолны чанар аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм түүний мөрдөлт, ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээ, энгийн болон аюултай хог хаягдал зэрэгт хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн тусгаарлалтад байгаа иргэдийн өдрийн хоолны илчлэг нь хоногт хүнсээр авбал зохих илчлэг үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж батлах тухай Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 тушаалд заасан нормативт хүрч байгаа эсэхэд дүгнэлт өгөх зорилгоор дээж авч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

НМХГ

 

By updown

One thought on “Тусгаарлалтад байгаа иргэдийн хоол, хүнсний чанар, аюулгүй байдалд хяналт тавив”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн