Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах тарваган тахалтай холбоотой цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
Тэрээр “Манай төвөөс долдугаар сарын 24-30-ны хооронд дөрвөн удаагийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн ачаа тээшт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн. Мөн энэ хугацаанд 540 хүмүүсээс коронавирусийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Түүнчлэн манай оронд тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол гарч, гурван нь батлагдсан байгаа бөгөөд энэхүү тахалтай холбоотой дуудлага мэдээлэл тасрахгүй байна.
Тодруулбал, долдугаар сарын 25, 26-нд Баянхонгор, Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарч, тандалт судалгааг идэвхтэй явуулан хавьтлуудыг тусгаарласан. Тэрхүү хоёр сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Мөн эрүүл мэндийн сайдын тушаалаар эрсдэлтэй аймгуудад ажиллаж, эмч нарт сургалт орж, иргэдэд мэдээлэл, сурталчилгаа өгсөн. Долдугаар сарын 17-оос хойш
Баян-Өлгий аймагт ажиллаж буй манай төвийн баг тус аймаг байсан тарваган тахлын таван үүсгүүрийг илрүүлжээ.
Иргэдэд боломжит бүх хувилбараар тарваган тахлын халдвараас сэргийлэх мэдээлэл түгээж байгаа боловч иргэд өөрсдийнхөө хийж буй үйлдлийг нийгмийн сүлжээнд сурталчлан, тарваганы мах хэрэглэснээр байна” гэв.