Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэрХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
Тэрбээр хэлэхдээ “Долдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал, Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ,
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ,
Тандалтын зорилгоор хийсэн 3 хүний шинжилгээ,
Алтанбулагаар орж ирсэн 33 жолооч,
Сэлэнгэд тусгаарлагдсан 32 хүний давтан шинжилгээ,
Найман эмч, эмнэлгийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан,
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 225 нь эдгэрсэн. ХӨСҮТ-ийн эмчилгээнд 66 хүн байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлж үзвэл, 62 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр, нэг нь хүнд байна” гэлээ.