НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Энэ долоо хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага НБОГ-т ирсэн. Үүний дөрөв нь бамбай хоншоорт могойны, хоёр нь начин шонхор шувууны нисгэл ангаахайнх.

Бамбай хоншоорт могой нь хортой могой. Иймээс иргэд хотын суурьшлын бүс рүү могой орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллага руу яаралтай дуудлага өгөхийг зөвлөж байна” гэв.

Нийслэлийн байгаль орчны газартай 11318003, 11323780 утсаар холбогдох боломжтой.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн