Өмнөд Солонгост бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн дурсгалын хөшөөний нэг нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй адилхан царайтай гэнэ.

Өмнөд Солонгосын Пёнчан хотод Дэлхийн хоёрдугаар дайны үед бэлгийн боолчлолд өртөж байсан хүмүүст зориулсан хөшөө босгожээ. Уг хөшөө нь алтадмал хоёр хүний дүрс бүхий хөшөө юм байна. Эхнийх нь Японы биеэ үнэлэх газарт хүчээр ажилладаг байсан “тайтгаруулагч эмэгтэйчүүд”-ийг бэлгэдсэн сууж байгаа эмэгтэй бол хоёр дахь нь түүний өмнө сөгдсөн эрэгтэй аж. Сэтгүүлчид энэхүү эрэгтэйн царай нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй адилхан байсан хэмээн тэмдэглэж байгаа аж.

Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга үүнийг хүлээн зөвшөөршгүй үйлдэл гэж үзэж байна. Хэрвээ энэ хөшөө үнэхээр Абэгийн царайг дүрсэлсэн бол энэ нь Сөүл, Токиогийн харилцаанд сөргөөр нөлөөлнө гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Харин хөшөөг байрлуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд хөшөөг Абэтэй адилгүй гэсэн. Гэтэл хөшөөг урласан уран баримал үүнийг хүлээн зөвшөөрчээ. Түүний санаа нь адилхан гэдгийг харуулж, Өмнөд Солонгос улс уучлах хүртэл Япон улс өршөөл эрсээр байх ёстой гэсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үед эмэгтэйчүүдийг хүчээр боолчлон бэлгийн мөлжлөг хийж байсан нь хоёр улсын харилцааны эмзэг сэдэв юм. Япон улс энэ асуудлаар нэг бус удаа уучлалт гуйж, 2015 онд Шинзо Абэ, тухайн үеийн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хэ нар гэрээ хүртэл байгуулж байсан удаатай. Тухайн үед тэд энэ асуудлыг албан ёсоор хаагдсан гэсэн юм. Гэвч Мүн Жэ Ин засгийн эрхэнд гарснаар Сөүл энэ гэрээнийхээ нөхцөлийг эргэн харна гэх болжээ.

“Тайтгаруулагч эмэгтэй” гэдэг нь Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд япон цэргүүдийн бэлгийн хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан биеэ үнэлэх газарт хүчээр ажиллаж байсан зүүн, өмнөд Азийн эмэгтэйчүүд юм. Токиогоос энэ бүгдийг эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь сонголт байсан гэдэг бол бусад улсын түүхчид охид эмэгтэйчүүдийг хулгайлж, хүчээр ажиллуулдаг байсан гэдэг. Тухайн үед “тайтгаруулагч эмэгтэй”-н тоо 20-410 мянгад хэлбэлзэж байсан аж.

Солонгос нь 1910-1945 он хүртэл Японы колони байсан бөгөөд энэ хугацаанд Токиогоос нэлээд гадуурхалд өртдөг байв.

Эх сурвалж: lenta.ru

By updown

4 thoughts on “Бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн хөшөөнд Японы Ерөнхий сайдын дүрийг мөнхлөв үү?”
  1. Солонгосууд сайхан доромжилж бна шүү. Одоо Солонгосын ерөнхийлөгчийг геишагийн өмнө сөгдөж байгаа хөшөө гялс хийх хэрэгтэй

  2. Хүний биед халдах нь , ялангуяа бэлгийн хүчирхийлэлийн үйлийн үр уучлалт хүсээд ч үл арилах, тийм хүнд нүгэлт гэмт хэрэг юм. Хувь хүн төдийгүй улс хоорондын харилцаанд ч арилшгүй гомдол цөхрөл болж байгааг олж харцгаа.Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэний ч нүгэл хэзээ ч үл арилах ба Кармын хуулиар тэр эрчүүдийг хүлээх үйлийн үр МӨН Ч АЙМШИГТАЙЯА…… Үйлийн үрээ гэж…

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн