2020-07-29 16:501min00

Тарвас ямар аюултай жимс вэ?

1387358.580xp

Тарвасыг хэтрүүлэн идэх нь ямар аюултай вэ? Оросын хоол судлаач, анагаах ухааны доктор Ольга Григорьяны хэлснээр тарвас жимсийг хэтрүүлэн хэрэглэх нь жин нэмэх эрсдэлийг дагуулдаг гэнэ. Мэдээж энэ жимснээс өдөрт 1,5 кг-аас дээш идвэл хэтэрсэнд тооцогдоно.

Тарвасыг цусны даралттай, чихрийн шижинтэй хүмүүс багаар хэрэглэвэл зохино. Түүнчлэн харшлын өвчтэй хүмүүс хязгаартай идэх хэрэгтэй гэнэ. Нэг удаадаа 300 граммаас хэтрүүлэхгүй байх нь чухал.

Тарвасыг хяналтгүй, замбараагүй идвэл аюултай гэж хоол судлаач Михаил Гинзбург ч хэлсэн байна. 100 г тарвасанд 10 грамм фруктоз байдаг. Тэгэхээр 300-400 г тарвас идэхэд л бие томоохон ачаалал авна гэсэн үг юм.

Эх сурвалж: iz.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй