Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чай Вэнь Рүйг энэ сарын 28-нд БХЯаманд хүлээн авч уулзав. Хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжин хөгжиж, олон бодит үр дүнд хүрч, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байгааг талууд харилцан илэрхийлж, цаашид олон хэлбэр агуулгаар хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар хоёр тал санал солилцлоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын үеэр хүн төрөлхтөн аюулт халдварт өвчинтэй тэмцэж буй энэ хүнд бэрх цаг үеийг бүх нийтээрээ эвлэлдэн нэгдэж, хүчээ нэгтгэн даван туулж чадна гэдэгт итгэл төгс байгааг илэрхийлээд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэг нь тусгаарлалт, эмчилгээний гол эмнэлгийн нэг болон ажиллаж байгаа энэ чухал хариуцлагатай үед эмнэлгийн хамгаалах хувцас, гутал, нүдний шил, шүүлтүүртэй болон нэг удаагийн амны хаалт, зайнаас халуун хэмжигч зэрэг эмнэлгийн хэрэгслийг БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас тусламжаар өгсөн нь манай цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид энэ хүнд цар тахлыг эрсдэлгүй даван гарахад маш том дэмжлэг болж байгааг онцлон тэмдэглэлээ.
Ноён Элчин сайд Чай Вэнь Рүй өнөөдөр хил хязгааргүй тархаж буй цар тахалтай тэмцэхэд хамгийн түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын ард түмэн БНХАУ-д тусласан явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлээд цаашид цар тахлын халдварыг зогсооход Хятад Улс бүх талаар туслахаа илэрхийллээ.
1 comment
Хятадууд хэзээ ч зүгээр тусалдагүй юм өгснөөсөө илүүг авах далдын бодолтой л байгааг манай мэргэн ухаант баян тарган төрийн дээд эрхмүүд эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ хахаха