Өнөөгийн цар тахлыг үүсгэсэн коронавирус тэртээ 2012 онд төрөл хоорондын саадыг давж, хүний гений хэсгээс зээлдэн авсан байж болзошгүй гэж Америкийн эрдэмтэд 2013 онд “Үл мэдэгдэх вирусээр үүсгэгдсэн хүнд хэлбэрийн уушгины хатгалгаатай зургаан өвчтөний шинжилгээ” нэртэй Хятадын магистрын диссертациас эш татан мэдээлжээ.
Эрдэм шинжилгээний ажилд 2012 онд сарьсан багваахайн өтгөнөөс уурхайн амсраа цэвэрлэж байсан зургаан уурхайчнаас COVID-19-тэй ижил шинж тэмдэг илэрч байсныг бичжээ. Эдгээр зургаан уурхайчны гурав нь нас барсан байна.
“Уурхайчны нэгэнд нь коронавирусийн РНК хүний генийн РНК-тай нэгдсэн байж болзошгүй” хэмээн эрдэмтэд үзэж байна. Америкийн вирус судлаачид эдгээр уурхайчны уушги вирусийн РНК-ийг өөрчлөх сайхан боломж болсон байж мэднэ гэж үзжээ.
Эх сурвалж: korrespondent.net