Өчигдөр /2020.07.28/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 262 иргэн эх орондоо ирсэн. Үүнд жирэмсэн болон асран хамгаалагчтай 25, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50, өндөр настан, асран хамгаалагчтай 36, бага насны хүүхэдтэй гэр бүл 41, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн ирсэн байна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Ворлд Монголиа”, зочид буудалд 21 хоног тусгаарлахаар болжээ.
Мөн тусгай үүргийн нислэгээр гурван шарил ирснийг ХӨСҮТ-ийн шарил хадгалах байр руу хүргэсэн байна. Тус гурван шарил нь коронавирусээр биш өвчний улмаас нас барсан ажээ.
Л.Баяр