Зохион бүтээгч, зөвлөх инженер, багш Гомбын Алтангэрэл фэйсбүүк хуудсандаа шонхор шувуутай холбоотой асуудал хөндөж, Байгаль орчины сайдыг анхааралдаа авахыг хүч, гарц гаргалгаа байгааг дуулгасан байна.
Тэрбээр “Байгаль орчны сайдаа анхаарна уу!!! Жилдээ 4000 гаруй идлэг шонхор шувуу өндөр хүчдэлд цохиулж үхэж байна. Шувуу үргээгч төхөөрөмжийг дэлхийд хийгээд ашиглаж байгаа. Хөдөлгөөн мэдрэгч бүхий лазерийн гэрэлийн аппратаар үргээдэг. Өөр олон ч техник төхөөрөмжүүд байна. Монголын төр анхааралдаа авна уу!!! Дотооддоо үйлдвэрлэж чадна. Гаднаас оруулж шахаа, цавчаа хийхийг битгий урьтал болгоорой!!!” гэжээ.