Б.Баатархүү: Нэг залууг олуулаа нийлж зодоод таван давхраас шидэж, амийг нь хохироосон гэх мэдээлэл худал

Street Dreams шоуны ялагч, Orice нэрээр олонд танигдсан рэппэр н.Алтан-Оргилыг хэсэг бүлэг хүмүүс зодож, таван давхраас шидсэний улмаас амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тэрбээр “Хүний амь нас хохирсон хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Харин цахим орчинд бичигдээд байгаа шиг нэг залууг олуулаа нийлж зодоод таван давхрын цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл нь худал болно” гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн