Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ
“Дэлхийн хэмжээнд 16,416,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 655,000 хүн эндсэн бол 10 сая гаруй хүн эдгэрээд байна. 24 цагийн дотор 254,000 хүн шинээр халдвар авч, 5,000 гаруй хүн энджээ.
Мэс заслын нэг удаагийн амны хаалт коронавирусийн халдвараас бүрэн хамгаална.
Харин даавуун амны хаалт коронавирусийн халдварт өртөх эрсдэлийг бууруулна гэж Австралийн эрдэмтэд мэдээлэв. Мөн цахим орчинд хэт олон цагийг өнгөрүүлэх нь сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж эрдэмтэд мэдээллээ.